Э.Болормаа гадаадын  хөрөнгө оруулалттай компаниас мөнгөн хандив авснаар Сонгуулийн тухай хуулийн 56.1.1-ийг зөрчжээ

0
59140-1000-600.2

Говь-Алтай, Завхан, Увс, Ховд буюу сонгуулийн II тойргоос 139476 иргэний санал авч сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Болормаад 2024 оны УИХ-ын сонгуулиар гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив өгчээ. Тодруулбал, “Ханбогд Эксплорэйшн” компани нь 100 хувь гадаадын  хөрөнгө оруулалттай компани бөгөөд  Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Kuok Hui Kwong, Kuok Khoon Chen, Kuok Khoon Ean гэх гадаад улсын иргэдийн эзэмшлийн компани аж. 

Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага хандив өгөхийг хориглоно” гэж заасан байдаг.

Хэрэв түүний гадаадын хөрөнгө оруулалттай компаниас их хэмжээний хандив авсан уг асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж, гэм буруутай нь эцэслэгдвэл түүний гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *