Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын өмнө Засгийн газар, Засгийн газрын өмнө Үндэсний хороо хариуцлага үүрдэг байх ёстой

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ Монгол улсад хариулцагын тогтолцоо алдагдсан талаар шүүмжиллээ. Тэрбээр саяхан болж өнгөрсөн “утааны сонсгол”-той холбогдуулан хариуцлага тооцдог болцгооё хэмээв.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 2008-2023 онд Агаарын бохирдлыг бууруулахад нийт 1 их наяд 795 тэрбум 900 сая төгрөг зарцуулсан байна. Эдгээр зарцуулсан хөрөнгөнд аудитын шалгалт хийхэд 295 тэрбум 900 сая төгрөгний 147 алдаа, зөрчил илэрчээ. Энэ их мөнгө зарцуулаад байхад утаа буурах бус ихсээд байгаад, асар их хөрөнгө үрэн таран болоод байгаад хэн хариуцлага хүлээх вэ? Агаарын бохирдлыг бууруулах ажлыг УИХ-ын өмнө Засгийн газар, Засгийн газрын өмнө Үндэсний хороо, Үндэсний хорооны өмнө шат шатны албаны хүмүүс нь хариуцлага үүрдэг байх ёстой.
ХАРИУЦЛАГАА ХЭЗЭЭ ЯРИХ ВЭ?
ХАРИУЦЛАГАА ОДОО ЯРЬЦГААЯ.
ХАРИУЦЛАГАА ТООЦДОГ БОЛЦГООЁ.