УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж Өмнөговь аймагт ажиллаж байна

0
tU2Brw77sCnhbkVbjqHO

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй сумдын иргэдтэй уулзаж, мөн Тэмээний баярын нээлтийн арга хэмжээнд оролцжээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж УИХ-ын намрын чуулган болон Засгийн газрын бодлого шийдвэр, ЭЗБХ-ны хэлэлцсэн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулж, санал хүсэлтийг нь сонссон байна.
ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж “Гурвантэс сумын иргэдийн зүгээс Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Шивээ хүрэн боомт хүртэлх автозамыг тавихад Тост тосон бумбын нуруу, Сухантын голын эх зэрэг тусгай хамгаалалттай газар нутаг өртөж байгаад сэтгэл зовинож, замын трасс өөрчлөх санал гаргасан. Мөн тээврийн жолооч нарын нийгмийн асуудал, цалин урамшууллаа цагт нь авч чадахгүй байгаа байдал, автотээврийн төвтэй болох шаардлага үүсээд байна. Уурхайн нөлөөлөл тоосжилт ихсэж байгаа зэргээр иргэд маань санал бодлоо хэлж ярилаа. Өмнийн говийн байгаль орчин, мал амьтан, газар нутгийнхаа төлөө үргэлж дуу хоолойгоо хүргэж, шийдэл хүлээсэн асуудал бүр дээр эвсэн нэгдэж чаддаг Гурвантэсчүүддээ талархал илэрхийлье” гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *