“Ц.Оюунгэрэл та үнэхээр шудрага юм бол “койнчин“ хүүхдээ гадаадаас авч ирээд шалгуулаад өгөөч“

Цахим орчинд Б.Алтанзул буюу Altanzul Bayambaa хаягнаас “Койн гэх луйврын сүлжээ руу залуусыг уруу татахад маш том үүрэг гүйцэтгэсэн хүн бол Б.Идэр Од шүү дээ
Мөнхжин анх койн яриад бол газар аваагүй. Харин Идэрээг уриалаад эхлэхэд залуус маш их итгэж,
амьдралаараа дэнчин тавьж орсон (ингэж орох нь хувь хүний буруу л даа) гэхдээ ингэж орсон маш их хүмүүс байсан. “Алдсан хүмүүсийг зарим хумуус өөрсдийнхөө шуналаас болж байгаа хохино” гэх байх гэхдээ тэр хүмүүс бүгд л Идэр-Одыг залуучуудын түүчээ болсон мундаг залуу итгэл даахаар гээд түүний ярьсан хэлсэн амлалтанд л итгэж орсон ш дээ.
Гэтэл Б.Идэр-Од койн гарснаас хойш төд удалгүй 25 тэрбум төгрөгөөр ІНС өөрийнхөө хувьцааг зараад хэлсэн ярьснаасаа буцаж хулгайч нохой шиг хэл сураггүй алга болсон шүү дээ. Энэ бол цэвэр залилан.
Ээжийн өнөөдөр үзлээ. Монголд шударга ёс, шударга ес л гэж орилсон хүн байх юм. Ц. Оюунгэрэл гэдэг хүн та үнэхээр шудрага юм бол. койнчин хүүхдээ гадаадаас авч ирээд шалгуулаад өгөөч” гэжээ.