Увс аймагт цоохор ирвэс үрэгджээ

0

Увс аймгийн Наранбулаг сумын нутагт үхсэн ирвэст нарийвчилсан үзлэг хийх, бусад эд эрхтнээс дээж авч, лабораторид хүргүүлжээ.

Увс аймгийн Наранбулаг сумын малчин Даваадоржийн Сумъяабазар 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Алдар багийн нутаг Улиртын хамар гэдэг газар цоохор ирвэс үхсэн байдалтай байгааг байгаль хамгаалагч Х.Нанжидад мэдээлж, зураг, бичлэг хийж БОАЖГ-т цахимаар хүргүүлжээ.
Тус дуудлагын дагуу Наранбулаг сумын Засаг даргын 2023 оны 01 сарын 26-ны өдрийн А/13 захирамжаар байгуулагдсан байгаль орчны Улсын Байцаагч Ц.Магсаржав, Байгаль хамгаалагч Х. Нанжид, Алдар багийн засаг дарга Б. Одбаяр, Хэсгийн төлөөлөгч А.Батмөнх, Мал эмнэлгийн улсын байцаагч З.Буйдад, жолооч Б.Амарбат нар газар дээр нь ажилласан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тухайн ирвэсийг гэсгээж, нарийвчилсан үзлэг хийх, бусад эд эрхтнээс дээж авч, лабораторид хүргүүлсэн байна.
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
1. Мал эмнэлгийн газар үзлэг оношилгоо, сорьц дээж авч лабораторид хүргүүлэв. Шинжилгээний хариу 7-10 хоногт гарсны дараа дүгнэлт гаргах;
2. Аймгийн Музей тус амьтныг чихмэл үзмэр бэлтгэх хүсэлт тавьж, албан хүсэлтээ бичгээр ирүүлэхээ мэдэгдсэн;
3. Наранбулаг сумын Хэсгийн төлөөлөгч нар хяналт шалгалтын ажлыг тайланг Аймгийн Экологийн цагдаад хүргүүлэх;
4.Мэргэжлийн байгууллагын сорьц дээж шинжилгээгээр байгалийн халдварт, гоц халдварт өвчлөл байгаа эсэх, үрэгдсэн шалтгааныг тогтоосноор цаашид холбогдох шийдвэрийг гаргаж ажиллана гэдгийг Увс аймгийн БОАЖГ-аас ирүүлсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *