МОНАДА-аас допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийг танилцуулав

0

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн заал танхимын барилдаанд зодоглосон бөхчүүдээс шинжилгээ авчээ. Энэхүү шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн нэрсийг өнөөдөр/2025.02.11/ танилцууллээ. Тус байгууллагын мэдэгдэлд ” Монгол Улс нь олон улсын гэрээ, конвенц, тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг кодыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) заавар, зөвлөмжийн дагуу Допингийн хяналтын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн дагуу, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МҮДЭБ)-ын санаачилгаар үндэсний бөхийн тамирчдаас явцын буюу тэмцээний бус үеийн допингийн хяналтыг хэрэгжүүлж эхэлсэн. 2024 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүр 15 сорьц авах төлөвлөгөөний дагуу шинжилгээг зохион байгуулж, сорьцыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институт (IDAS)-д шинжлүүлэн ажиллаж байна. 2025 оны хоёрдугаар сарын байдлаар нийт үндэсний бөхийн 64 тамирчнаас допингийн шинжилгээ авсан бөгөөд уг хяналтын үйл ажиллагаа цаашид тогтмол үргэлжлэх болно” гэжээ.

Та бүхэн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн нэрсийг танилцуулъя.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *