“ШИНЭ намын төв зөвлөлийн гишүүд АН-д нэгдэхгүй. Ц.Гантулга нарын хүмүүс АН-д элсээд албан тушаалаа аваад яв” гэлээ

0
bb7c8455b9adf72f338f00e51359d6a2

ШИНЭ намыг татан буулгаж, Ардчилсан намд нэгтгэхийг эсэргүүцэж байгаагаа тус намыг үүсгэн байгуулагчид өнөөдөр /2025.02.13/ мэдээлэл өгнө.

ШИНЭ намын төв зөвлөлийн гишүүн н.Батбаяр, “ШИНЭ намыг АН-д нэгтгэж, татан буулгаж байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна. ШИНЭ намыг АН- нэгтгэх ажлын хэсэг байгуулсан гэх мэдээллэл бий. Энэ ажлын хэсгийг байгуулахдаа намын төв зөвлөл болон гишүүдээр хэлэлцүүлээгүй. Бид өөрсдөө олж мэдсэн. Намын дарга Ц.Гантулга гэх хүн намаа АН-д нэгтгэх бус албан тушаалаасаа огцрох ёстой. Гэтэл өнөөдөр АН-д нэгдээд албан тушаал авахыг зорьсон бусармаг үйлдэл хийж байна. Иймд ШИНЭ намын төв зөвлөлийн гишүүд бид АН-д нэгдэхгүй гэдгээ илэрхийлж байна. Харин Ц.Гантулга нарын хүмүүс АН-д элсээд албан тушаалаа аваад яв. Битгий ШИНЭ намыг хагаралдуулаэад, доромжлоод бай” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *