Хувь хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүй нийтлэх нь гэмт хэрэг

0

Иргэн Болд нь иргэн Болд-Эрдэнийг өөрийн эхнэр Туяатай хардан зодож, Тулгын гар утсанд хадгалагдаж буй өөрийн эхнэр Туяатай харилцсан мессеж, захидал зэргийг өөрийн гар утсанд зургийг нь дарж аван улмаар фэйсбүүкт “A” аймгийн нэгдсэн группт нийтэлжээ. Уг нийтлэлийг 4500 хүн өөрийн цахим сүлжээнд хуваалцсан байна.

Шүүхээс Болдын дээрх үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, дээрх гэмт хэргүүдэд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүхээс Болд нь Болд-Эрдэнийг зодож, түүний утсан дээрх зурвасуудыг хүч хэрэглэн авсан, мөн дээрх зурвасууд болон хохирогчийн бичлэгийг сөрөг тайлбартайгаар олон нийтэд түүний зөвшөөрөлгүй мэдээлсний улмаас хохирогч Тулгын хувь хүний захидал харилцааны нууц ил болсон буюу цахим сүлжээ хэрэглэгчид уг нийтлэлийг хуваалцсан буюу цааш тараасан нь хуульд заасан дээрх гэмт хэрэгт хамаарна гэж үзлээ. Түүнчлэн, Болд иргэн Тулгын гар утаснаас тухайн зурвасуудыг авахаар зодсон ба Тулгын биед хөнгөн гэмтэл учирсан тул мөн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно гэж үзсэн байна.

Хуульд зааснаар хувь хүний нууц гэдэгт хэрэв задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг ойлгодог бөгөөд захидал харилцааны нууц, эрүүл мэндийн нууц, хөрөнгийн нууц, гэр бүлийн нууц, хуулиар тогтоосон бусад нууц гэсэн төрлүүдтэй байдаг.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Еренхий шүүгч Б.Батболор

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *