ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО: ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ БА ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ САЛБАРЫН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТ, БОЛОМЖ БА ШИЙДЭЛ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
🇲🇳Монгол Улсын засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран яамдын бодлого төлөвлөлтийн газрын дарга нарын ээлжит уулзалтыг зохион байгууллаа. 🌟🌟🌟
🔰🔰🔰Уулзалтыг ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нээж, яамдын салбарын жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, хэрэгжилт, сайн туршлагаа танилцуулан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, байгаль орчин, уул уурхай, хүн ам, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын салбар дахь жендэрийн тэгш бус байдал, тулгамдсан асуудлыг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, санал солилцсон юм. ✅✅✅
✳Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг салбар орон нутагт жендэрийн мэдрэмжтэй хэрэгжүүлэх, Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар дундын хамтын ажиллагаагаар дэмжих боломж шийдлийг тус тус хэлэлцлээ. ☑☑☑
💠Уулзалтын төгсгөлд Жендэрийн Үндэсний хорооны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг хорооны хуралдаанаас гарсан шийдвэр болоод цаашид хийгдэх арга хэмжээг танилцуулсан бол Жендэрийн үндэсний хорооны Техникийн зөвлөх Т.Амгалан Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого ба жендэрийн мэдрэмжтэй байдлын талаар тодорхой мэдээллийг хүргэв.✅✅✅