Нэг ширхэг хуванцар сав 400 жилийн дараа байгальд задардаг

0

Хэрэв хогоо зөв ангилбал баялаг болгох боломжтой. Энэ талаарх ойлголт, мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор “Эс И Эс Эл Сматр Солюш” ХХК, Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс хамтран “Дахивраа ангилцгаая” өдөрлөгийг Жуковын талбайд зохион байгууллаа. Мөн иргэдийн хаях гэж буй хуванцар сав, картон цаасыг бүтээгдэхүүнээр сольсон юм.
Нэг ширхэг хуванцар сав байгальд 400 жилийн дараа задарч, улмаар хоёр сая жилийн дараа хөрсөнд бүрэн шингэдэг.

Ингэхдээ хөрсний шим тэжээлийг алдагдуулж, цөлжилт үүсэх гол шалтгаан болдог байна. Байгальд учирч буй сөрөг нөлөөллийг багасгах үүднээс тус компани нөлөөллийн ажлыг Баянзүрх дүүрэгт зохион байгууллаа. Иргэд ч өдөрлөгт идэвхтэй оролцож хаях гэж буй сав, картон цаасаа өгсөн юм.

“Эс И Эс Эл Сматр Солюш” ХХК-ийн хувьд энэ оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд цугларсан хуванцар савыг экспортод гаргадаг байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *