БНХАУ-тай арилжсан нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд $81 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад $38-аар буурчээ

0
4ldwrb_20241124-MPA_1877_x974

Монгол Улсын 2025 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны мэдээллийг Үндэсний
Статистикийн Хороо (YCX)-ноос танилцуулав.
Манай улс өнгөрсөн сард 108 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлт хоёр тэрбум ам.долларт
хүрчээ. Үүнээс экспорт нэг тэрбум ам.доллар, импорт 973.2 сая ам.доллар байгаа юм.

Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 46 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн
үеээс 285.8 мянган ам.доллароор буурсан үзүүлэлт болжээ. Нийт экспорт энэ оны нэгдүгээр сард
өмнөх оны мөн үеэс 247.2 сая ам.доллароор буурсан бол импорт 38.6 саяар өссөн байна.

Экспорт 2025 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 247.2 сая ам.доллароор буурахад нүүрс
340.2 сая ам.доллар, мал амьтны самнасан үс хялгас 10.6 сая ам.доллар, төмрийн хүдэр,
баяжмал 6.0 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин алт 50.2 сая
ам.доллар, зэсийн хүдэр ба баяжмал 43.4 сая ам.доллароор өссөн байна.

Түүнчлэн 2025 оны нэгдүгээр сард БНХАУ руу экспортолсон нүүрсний хилийн дундаж
үнэ тонн тутамд 81 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс тонн тутамд 38.1 ам.доллароор буурсан байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 38.6 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 19.7 сая ам.доллар,
суудлын автомашин 19.5 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 18 сая ам.доллар,
ачааны автомашин 11.8 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин нийтийн тээврийн хэрэгсэл 39.5 сая ам.доллароор буурсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *