Ц.Тэгшжаргал: Улсын хэмжээнд 1.4 сая ажиллах хүч байна
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 ,оны нэгдүгээр сарын үзүүлэлтүүдийг Үндэсний
Статистикийн Хороо (YCX)-ноос танилцууллаа.
Энэ үеэр хөдөлмөрийн статистик мэдээллийг ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын дарга
Ц. Тэгшжаргал дараах байдлаар танилцуулсан юм.
Ажиллах хүчний судалгааны 2024 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр:
Улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 62.2 хувь буюу 1.4 сая
ажиллах хүч байна. Харин 37.8 хувь буюу 869.2 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн
ам болж байна.
Энэ хугацаанд ажиллах хүчний оролцооны түвшин 62.2 хувьд хүрчээ. Ажиллах хүчний
оролцоо өнгөрсөн оны мөн үеэс 1.7 нэгж хувиар өсөж, өмнөх улирлаас 0.8 нэгж хувиар
буурчээ.
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 58.9 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар
өссөн. Харин өмнөх улирлаас 0.3 нэгж хувиар буурсныг мэдээллээ.