Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам үргэлжилж байна

0

Монголын хүүхдийн спортын VIII наадмын гүйлтийн цанын тэмцээн Эрдэнэт хотын Сархиа цанын баазад 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Наадмын эхний өдөр тэших техникээр уралдах төрлийн 4 насны ангиллын нийт 8 уралдаан болж шилдгүүдээ тодруулсан бол өнөөдөр сонгомол төрлийн тэмцээн эхэллээ.

Энэ төрөлд 17-18 насны хөвгүүд 10км, охид 5 км уралдах бол 11-16 насны охид, хөвгүүд 1.5-5 км зайд уралдана.

May be an image of 2 people, people skiing and text

Наадмын гүйлтийн цанын тэмцээнд орон нутгаас олон баг оролцож байгаа бөгөөд нийт 100 орчим тамирчин хурд сорих юм. Маргааш охид хөвгүүдийн буухиа уралдаанаар гүйлтийн цанын тэмцээн өндөрлөнө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *