Эрдэнэс таван толгойн уурхайд хүний амь эрсэджээ

0
20130508_075911

Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг Эрдэнэс таван толгой компанийн Баруун цанхийн уурхайд гарчээ. Тодруулбал, энэ сарын 5-ны шөнө ажилд гарсан бульдозер эвдэрч, оператор нь техникээ засахаар оролдсон ба энэ үеэрээ техникийнхээ гинжинд дарагдан амиа алдсан байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын журмын дагуу техник эвдэрсэн тохиолдолд мэргэжлийн засварчин ажиллаж, засах ёстой байтал оператор нь эвдрэлийг үзэхээр техникийнхээ гинжин дээр гарч зогссон ба тэр үед нь техник нь хөдөлж, оператор залуу дарагдан амиа алджээ. Талийгаач Эрдэнэс таван толгой компанийн туслан гүйцэтгэгч “Алт арвай” компанийн ажилтан байжээ.

Уг нь Эрдэнэс таван толгой ХК-ийн ажлыг хийх туслан гүйцэтгэгч зэрэг бүхий л ажилтны ажлын үнэмлэхийг Эрдэнэс таван толгой ХК-иас олгож, тэр дагуу хяналт тавьдаг байсан. Гэвч үнэмлэх олгох эрхийг туслан гүйцэтгэгч нарт өгснөөр хяналт суларч, энэ мэт ослууд гарах шалтгаан болсон гэдгийг эх сурвалж онцолж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *