Их мастер Б.Мөнгөнтуул Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранприг тэргүүлж байна

Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранпри ангиллын цуврал тэмцээн Монакод болж буй. Тус тэмцээнд Монгол Улсаас их мастер Б.Мөнгөнтуул өрсөлдөж байна.
Түүний хувьд эхний өрөгтөө Дэлхийн 12 дахь аварга, Дэлхийд 17-д эрэмбэлэгдэж буй Александра Костеньюкийг буулгаж авсан. Харин хоёр дахь өрөгтөө Дэлхийд 3-т эрэмбэлэгдэж буй Хятадын Тан Жунгитэй тоглон, тэнцэж, 1.5 оноотойгоор тэмцээнийг тэргүүлж байгаа юм. Тэрбээр өнөөдөр 22:00 цагаас гуравдугаар өрөгт Энэтхэгийн Конеру Хумпитэй тоглоно.
Уг тэмцээнд Дэлхийн чансаа өндөр 10 шатарчин тойргоор тоглоно. Цагийн хяналт нь эхний 40 нүүдэлд 90 минут, дараа нь тоглолтын үлдсэн хугацаанд 30 минут, нэг алхмаас эхлэн нүүдэл бүрийг 30 секундээр нэмдэг журамтай.
Тэмцээн 2-р сарын 18-28 хүртэл нийт 10 өдөр үргэлжилж, шилдгүүдээ тодруулна. Тэмцээний шагналын сан 80 мянган евро.
1-р байр чансааны 130 оноо 30 мянган евро
2-р байр чансааны 105 оноо 22 мянган евро
3-р байр чансааны 85 оноо 16 мянган евро гэх мэт шатлалаар буурах юм.