Өнгөрсөн шөнө эрүүлжүүлэгдсэн хүний тоо өсөж, 160-д хүрчээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр /2025.02.20/ нийт 1822 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 1382 нь зөрчлийн шинжтэй, 93 нь гэмт хэргийн шинжтэй байсан аж. Үүнийг задалж үзвэл,
-Хүний биед халдах – 36
-Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл – 94
-Хулгайлах – 29
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдсэн байна. Харин 160 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх өдрийнхөөс 37-оор нэмэгдсэн үзүүлэлт аж.