2022 ОНД 33 ТН ХИВЭГ ЭКСПОРТЛОСОН БОЛ 2023 ОНД 5.6 МЯНГАН ТН ХИВЭГ ЭКСПОРТЛОСОН БАЙНА

0

2022 онд 33 тн хивэг экспортод гаргаж, 14.1 мянган тн хивэг тэжээлийн импортоор авч байсан бол

2023 онд 5.6 мянган тн хивэг экспортод гаргаж, 11.4 мянган тн хивэг тэжээлийг импортлон авсан байна.

Мал аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд орон нутгийн түвшинд байгалийн хадлан 1.2 сая тн, сүрэл 15.0 мянган тн, ногоон тэжээл 258.2 мянган тн, гар тэжээл 47.9 мянган тн, дарш 13.1 мянган тн, эрдэс тэжээл 92.2 мянган тн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тн-ийг тус тус бэлтгэн нөөцөлсөн тоон мэдээлэл байна. Үүнээс харахад нийт бэлтгэхээр төлөвлөсөн байгалийн хадлан, тэжээлийн 80 гаруй хувийг бэлтгэсэн. Үүнээс:

Малчдын түвшинд 1.1 сая тн байгалийн хадлан, 15.0 мянган тн сүрэл, 88.0 мянган тн ногоон тэжээл, 32.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн дарш, 92.2 мянган тн давс, хужир шүүг тус тус бэлтгэн авсан байдаг. Энэ нь бэлтгэвэл зохих хадлан, тэжээлийн 84.5 хувийг бэлтгэсэн үзүүлэлт гарч байна.

Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд байгалийн хадлан 21.0 мянган тн, тэжээл 8.2 мянган тн-ыг бэлтгэсэн байна. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 94.0 хувийг, тэжээлийн 69.0 хувийг бэлтгэсэн байна.

Дээрх хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэлтээс гадна 2022 онд гурилын болон газар тариалангийн үйлдвэрлэлээс 210.5 мянган тн хүчит үйлдвэрлэж зах зээлд 1 тн хивгийг 520000-800000 төгрөгийн үнээр нийлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гурил тэжээлийн үйлдвэрүүдэд 1263.2 тн хивэгний нөөцтэй байна. Үүнээс гадна хүчит тэжээл үйлдвэрлэж буй үйлдвэрүүдэд 200-350 тн багсармал, эрдэст тэжээлийн нөөцтэй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *