Монгол, Япон хоорондын тээвэр, логистикийн боломжийг эрчимжүүлэхэд анхаарна

0
2b39dabcd7da456487d30b2f143f629a

Монгол Улсын Их Хурлын гишүүдийн төлөөлөл хоёр улсын худалдааны эргэлт, түүнд гол нөлөө үзүүлэх тээвэр логистикийн боломжийг ахиулах, бодлогын оновчтой шийдэл боловсруулахад туршлага солилцох зорилгоор Япон Улсын Токио хотод (02/16-02/21) ажиллалаа.

Хөтөлбөрийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Г.Уянгахишиг, Б.Батбаатар, Г.Хосбаяр, Н.Батсүмбэрэл нар ажиллав.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Япон Улсын “Ниппон сан”-гаас хамтран санаачилж зохион байгуулсан тус хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын парламент болон Засгийн газрын холбогдох яамдын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчидтай ажил хэргийн уулзалтууд хийв. Мөн тээвэр логистик, боомтын тэргүүлэх технологийн чиглэлээр дэлхийд өрсөлдөгч томоохон байгууллагуудаар зочлон, туршлага судлав.

АЖЛЫН АЛБА

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *