Монголчууд япончуудаас буцалтгүй тусламж авсаар л…

0
mongol-ypon-zlb (1)

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсад айлчилж яваа. Айлчлалын үеэр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл болон Агаарын бохирдол хэмжих төхөөрөмж нийлүүлэл төсөл хэрэгжүүлэх аж.

Нарийвчилбал, 270 сая иенээр ус зайлуулах шугам хоолой цэвэрлэх, үзлэг хийх ажлыг сайжруулах бол 275 сая иенээр агаарын бохирдлын хэмжилт хийх станцууд, зуух болон боловсруулсан нүүрс, коксын ялгаруулалтын хийг хянах хэмжилтийн тоног төхөөрөмж нийлүүлнэ гэв.

Түүхийг харвал, Япон болон Монгол Улсын хооронд 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр димпломат харилцаа тогтоосон билээ. 1977 оноос эхлэн Япон улсын Засгийн газраас манай улсад анхны зээл, буцалтгүй тусламж олгож эхэлсэн бөгөөд үүнээс хойш 1989 оноос хойш жил бүр тус улсын Засгийн газар Монголд тасралтгүй жил бүр зээл болон буцалтгүй тусламж өгсөөр иржээ.

Тухайлбал, 37 удаагийн буцалтгүй тусламж дотроо 17 удаагийн хөнгөлөлттэй зээл, олгосон байна. Монголд хамгийн их буцалтгүй тусламж олгосон дипломат харилцаатай улс бол Япон. Бид өнөөдөр хамтын ажиллагааны 48 жилийн хугацаанд тус улсаас үргэлжид зээл, тусламж авч ирсэн бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тусламж хүртэгчийн буухиаг ийн үргэлжлүүлсэн хэвээр л байна.

Өнөөдөр манайд тулгамдаад буй агаарын бохирдлын асуудлыг урдаа барьж олон улсын байгууллага, гадны улс орнуудаас авсан зээл тусламжуудын дүн гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах хэмжээнд бүрэн хүрэлцэхээр тоо бий.  

Нийслэлчүүдийн зовлонг урдаа барьж авсан зээл тусламжаа ил тод шилэн байдлаар тайлагнадаг баймаар байна.

Монгол Улсад Япон Улсаас өгсөн зээл тусламжуудын дүн /сая иенээр/

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *