Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэтийн 49 хувьтай тооцоо дуусгах цаг болсон
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй нийтлэлч Э.Энэрэл ярилцлага хийх үеэр дээрх асуудал хөндөгджээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн асуудлыг өргөн агуулгаар харах нь зүйтэй. Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойд үүссэн өр, Тавантолгой тойрсон асуудалд Засгийн газар анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Цэгцэрч байгаа учраас ч Үндэсний баялгийн сан бүрдэж эхэлж байна
Д.Эрдэнэбилэг гэх хүн Сингапурт сонгуулийн дүн харж зөндөө л удах шиг боллоо. Эрдэнэт үйлдвэрийг буцаах санаархал нь хэзээ ч биелэхгүй. Одоо харин тооцоогоо дуусгах нь зүйтэй. Цэцийн шийдвэртэй цаасаар танилцаагүй байна гэжээ.