МУИС-ийн хуулийн сургуулийн багш Д.Янжинхорлоод холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ

0

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Янжинхорлоо нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэхээр болжээ. 

Д.Янжинхорлоо, Г.Ичинхорлоо, Г.Өлзийбаяр нарыг бичиг баримт хуурамчаар үйлдэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдын үл хөдлөх хөрөнгийг залилан мэхэлсэн гэх хэрэгт буруутгаад байна. Д.Янжинхорлоог Сүхбаатар дүүргийн VI хорооны нутагт байрлах үйлчилгээний зориулалттай зургаан давхар үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан нь гэмт хэргийн шинжтэй хэмээн хуулийн байгууллага үзжээ.

Эрүүгийн хуулийн 22.1.1 дүгээр зүйл, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Эрүүгийн хуулийн 23.2.1 дүгээр зүйл, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн хэмээн прокурорын байгууллага яллагдагчаар татсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *