Тоон гарын үсгийн дэд бүтцийг шинэчлэх ажлын хүрээнд Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав

0

 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй өчигдөр уулзлаа. 


Талууд 2025 онд хэрэгжүүлэх нэн шаардлагатай төслийн талаар санал солилцож, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд 10  гаруй ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. 


Тодруулбал, тоон гарын үсгийн дэд бүтцийг (PKI) шинэчлэх, Үндэсний дата төв болон нөөц төвийн хүчин чадлыг өргөтгөх, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн техник технологийг шинэчлэх ажлыг үе шаттай хийж гүйцэтгэж байна. 

Дата төв нь төрийн бүх системийн хэвийн ажиллагааг хангах төв гэсэн үг юм. Дархан-Уул аймагт үндэсний дата төвийн нөөц төв байдаг аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *