ГССҮТ: Түргэний машинтай осолд өртөж амьд үлдсэн хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж байна

0

Энэ сарын 11-ний  өдөр хот хоорондын автобус, эмнэлгийн түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн харамсалтай осол гарч, түргэний автомашинд явсан жолооч, эмч, өвчтөн нарын зургаан хүн газар дээрээ нас барсан талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, тус ослын улмаас түргэний машинд сууж явсан зургаан хүн газар дээрээ нас барж, хоёр хүүхэд ГССҮТ-д хүргэгдсэн байсан.

Тэгвэл ГССҮТ-д  ослын улмаас хүргэгдэж ирсэн 2 хүүхдийн биеийн байдал тогтворжиж байна гэдгийг тус төвөөс мэдээллээ.

Тухайлбал, 7 настай хүүхдийг өнөөдрөөс энгийн тасагт шилжүүлсэн бол, 14 настай хүүхдэд дунд чөмөг болон шилбэний ясны хугарал бэхлэх мэс засал эмчилгээ хийж, Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *