“Москва” рестораны эзэн С.Батсүхийг эрэн сурвалжилж эхэлжээ

-Согтуудаа эмэгтэй хүнд халдсан хэрэгт “Москва” рестораны эзэн С.Батсүхийг шалгаж эхлэв-
Баянгол дүүргийн XIV хорооны нутаг дахь “Москва” рестораны долоодугаар давхрын зоогийн газарт Г.Н гэх эмэгтэйг согтуу хүмүүс зодож гэмтээжээ.
Энэ талаар хохирогч эмэгтэйн аав нь мэдээлэл хийхдээ “Урьд шөнө миний охины биед мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс халдаж, хүчирхийлсэн байна. Хүний охины хүүхдийг ингэж яргалж болдог юм уу. Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй, мөнгөгүйд нь үйлчилдэг юм уу” хэмээсэн.
Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн “Уг асуудлыг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст мөрдөн шалгаж байна.
Бидний авсан мэдээллээр Г.Н гэх эмэгтэйг орой 19.30 цагийн үед гадаад хэлний багш нь гэх Мэндсайхан “Москва” ресторанд дуудсан аж. Тэнд уг багш дээрх рестораны захирал, эзэн С.Батсүхтэй хамт архи ууж, халамцуу байсан гэнэ.
Улмаар шөнө дундын үед хохирогчийг С.Батсүх нь хэл амаар доромжилж биед нь халдан эрүүл мэндэд нь хохирол учруулсан аж.
Өдгөө С.Батсүхийг хаана байгааг тогтоож, шалгахаар цагдаагийнхан ажиллаж буй гэнэ.