АЛДАГДСАН ОРДУУД 1: Тавантолгойн “өрөм” гэгдсэн Ухаа худаг

0

-“Энержи ресурс”-тай хийх хэлэлцээрийн үр дүн Стратегийн орд эзэмшигч бусад ААН-үүдтэй хийх
хэлэлцээрт жишиг тогтоож өгөх учиртай-
УИХ-ын 2007 оны 27 /II.06/ дугаар тогтоолоор баталсан Стратегийн ордын жагсаалтад багтсан
багтсан 15, 2015 онд нэмэгдсэн 1, нийт 16 ордоос ес нь эдүгээ хувийн хэвшлийн ААН-ийн эзэмшилд
байгаа билээ.
Засгийн газар ирэх тавдугаар сарын 1-ний доторх тохиролцоонд хүрэхээр ажиллаж буй тэдгээр есөн
орд хэрхэн хувьд шилжсэн, одоо хэний эзэмшилд байдаг, тухайн үеийн болон одоогийн нөөц, үнэлгээ гэх зэргийг тооцсон мэдээллийг бид цувралаар бэлтгэн хүргэхээр боллоо.
Ингэснээрээ, алдагдсан ордуудаас Үндэсний баялгийн санд хэдий хэмжээний хөрөнгө төвлөрүүлэх
бололцоотой талаар төсөөлөл өгнө. Энэ нь нэг талаараа жилд нэг иргэнд 10 сая төгрөгийн ногдол
ашиг тараах бололцоотой эсэх асуултын хариу болох бол нөгөө талаар хөндөгдөөгүй байгаа
ордуудад төр, хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийхээр болбол суурийг нь багцаална гэж тооцож
байгаа юм.
Баялгийн санд хөрсөн доорх орд биш, ашигтай ажилладаг уурхай хэрэгтэй. Тиймээс эрэмбийг Ухаа
худаг, Нарийн сухайт зэрэг Үндэсний баялгийн санд шууд ногдол ашиг хуваарилах боломжтой
ордуудаас эхлэн тогтоов.
Стратегийн есөн орд, хавсралтад багтсан 39 ордыг Судлаад үзэхэд, зарим ордууд дээр авсан ААН
нь нэмж хайгуул хийж нөөц тогтоосон, зарим ордыг анх л нөөцийг нь дарж мэдүүлээд авчихсан
тохиолдлууд байна. Стратегийн ордын жагсаалтаас хуулийн дагуу буюу УИХ-ын тогтоолын дагуу
хасагдсан ч төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн тул Үндэсний баялгийн сангийн тухай хуульд
хамрагдах Цагаан суварга, Хөшөөт зэрэг ордууд ч ар араасаа танилцуулагдах болно.

Түүнчлэн, жилд өгөх өгөөжийн хэмжээ нь ТЭЗҮ-ээс ихээхэн хамаарах тул нарийн тооцолоход
хүндрэлтэй болохыг ойлгож байна.
Бид асуудалд голтой хандахыг хичээх бөгөөд, үнэлгээг АМГТГ-аас гаргасан сүүлийн үеийн үнээр
тооцож, дүгнэлт хийх эрхийг танд үлдээх болно. Үндсэндээ мэдээллийн төгсгөлд бичигдэх жижиг
тооцооллыг үзээд хооронд нь нэмээд явахад есөн цувралын дараа хэлэлцээрүүдийн дараа Баялгийн
сангаас иргэдэд хүртээх өгөөжийн талаар ч ханатай төсөөлөл буух болов уу.
Монголчуудыг 200 жил тэжээх баялгийн дээж Ухаа худаг “Энержи ресурс” -т очсон түүх
Ухаа худаг бол Тавантолгойн бүлэг ордын хамгийн сайн судлагдсан, нөөц нь баттай тогтоогдсон
төдийгүй хамгийн чанартай гэдгээрээ “Тавантолгойн өрөм” гэж нэрлэгдэж байгаа орд. Батлагдсан
нөөц нь өссөөр 600 гаруй сая тоннд хүрээд буй. Анх шилжүүлж авахдаа “98 хувийг нь төрд өгч, хоёр
хувийг нь авлаа”, “Нөөц нь тогтоогдоогүй хоосон газар авлаа” гэж байсан ч яван явсаар “өрөм”-ийг нь авсан болж таарсан.
“Судлагдаагүй” гээд байгаа орд газарт хуучнаар БНМАУ, ЗХУ-ын геологичидын хамтарсан
экспедицийнхэн судалгаа хийгээд бүх нөөцийг нь тогтоосон баримт сүүлд нь гарч ирснийг
хэвлэлийнхэн илчилсэн. Эна нь “Ухаа худаг”-ийг төрд шилжүүлж авах үндэслэл юм.
Уг баримтыг БНМАУ-ын ГУУЯ-ны сайд 3.Барсаар ахлуулсан Зөвлөлт-Монголын геологичдын ажлын
хэсэг 1989 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 08 тоот тайланд бичсэн байсан гэх.
Орд газарт хийсэн судалгаанд тухайн үеийн ханшаар 3.5 сая долларын хөрөнгө зарцуулж, техник
эдийн засгийн үндэслэл, тайлан тооцоо, хайгуулын ажил, нөөцийн дүгнэлт гээд бүгдийг нь жин тан –
болгосон байсан хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байв. Тайланд бүх нөөц нь 411 сая 539 мянган
тонн байх аж. ҮҮүнээс коксждог нүүрс нь гэхэд 252 сая 101 мянган тонн, чулуун нүүрс нь 149 сая 53 мянган тонн гэжээ. Өөрөөр хэлбэл, “Ухаа худаг” коксжих нүүрсгүй биш, нийт нөөцийн хоёр хувь бүр ч биш байсан юм.
Энэхүү ордыг эзэмшигч “Энержи ресурс”-ыг АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхан, Еренхийлөгч
асан П.Очирбат, Ерөнхий сайд асан Сү.Батболд, MCS-ийн Д.Оджаргал, Зам тээвэр, аялал
жуулчлалын сайд асан Ц. Цэнгэл, “Моннис”-ийн Б. Чулуунбаатар, “Шунхлай”-н Г.Батхүү агсан,
“Петровис”-ийн Ж.Оюунгэрэл агсан, УИХ-ын гишүүн асан Ц.Идэвхтэн, Хөдөө аж ахуйн сайд асан
Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр нар хамтран байгуулсан бөгөөд 2007 онд УИХ-ын
27 дугаар тогтоол гарсны дараа “Ухаа худаг”-ийг авч үлдэн, бусдыг нь төрд шилжүүлсэн байдаг.
“Энержи ресурс”-тай хийх хэлэлцээр Стратегийн ордуудыг төрд авах хэлэлцээрт жишиг
тогтоож өгнө.
Стратегийн ордуудыг хувийн хэвшилд хуулийн дагуу, хууль бусаар очсон гэж хоёр ялгаж байгааг бүгд мэдэж байгаа.
Ухаа худаг бол хууль бусаар хувийн хэвшилд очсон тооцогдож байгаа бөгөөд үүнийг Засгийн газраас
томилогдсон ажлын хэсэг тогтоогоод УИХ-д өргөн барьсан. Ингэж дотор нь ангилж ялгаснаараа
хэлэлцээр орд тус бүр дээр өөр байх бөгөөд хууль бусаар лиценз олж авсан нөхдүүдэд илүү
өршөөлгүй хандах нь гэдэг дохиог өгөөд буй.
“Энержи ресурс”-ын тухайд, 2008 онд Ухаа худаг ордыг Засгийн газрын түвшинд /Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээг “Энержи ресурс”-тай байгуулахыг Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүд даалгасан Засгийн газрын тэмдэглэл бий бөгөөд Х.Наранхүүтэй байгуулсан гэрээ олдоогүй/ шилжүүлж аван УИХ-ыг алгассан гэмтэй. Парламентын засаглалтай улсад хууль зөрчин
Парламентын шийдвэрийг алгасна гэдэг асуудал мөн. Гэмийг нь уучлах эсэхийг одоо Парламент
шийднэ. Уучилбал Засгийн газар “Энержи ресурс”-тай хэлэлцээрийн ширээнд сууна.

Эсрэгээрээ, уучлахгүй гэж үзвэл тусгай зөвшөөрлийг хураах, өнгөрсөн хугацаанд олсон орлогыг
төлүүлэх хэмжээнд асуудал яригдах болно. Ямартай ч “Энержи ресурс”-ын хувьд байдал хүнд
байгаа бөгөөд төрд 34 хувийг АМНАТ хэлбэрээр төлөх хэмжээн аваачиж чадвал дээдийн заяа
болоод буй.
Уг нь, ардчилсан чөлөөт өрсөлдөөнт эдийн засагтай, цаашид ч хувийн хэвшилдээ тулгуурлаж
хөгжинө гэж зарлаж тунхаглаж байгаа улсын хувьд лиценз хураах, 50 хувийг нь төрд авах гэх мэт
хатуу арга хэмжээ авах нь манай улсын нэрэнд муу.
Гэхдээ, энд нэг нюанс байгаа нь, “Энержи ресурс”-тэй хийх хэлэлцээрийн эцсийн шийдлээс
Стратегийн орд эзэмшиг бусад ААН-уудтей хийх хэлелцее шатгаална гасон хулзелт.
Дээр хэлсэнчлен, “Энержи ресурс” “Ухаа худаг”-ийг хууль бусаар авсан нь тогтоогдсон тул
Стратегийн орд эзэмшигч бусад ААН-үүдтэй харьцуулахад хамгийн асуудалтай нь. Гэтэл хамгийн
асуудалтай компанийнх нь “толгойг илчихвэл” бусдыг нь яах вэ гэдэг асуулт зүй ёсоор гарна. Ер нь
аливаа зүйлийн эхлэл нь “Жишиг тогтоодог” гэдэг утгаараа их чухал байдаг. Кайманы аралд
бүртгэлтэй “Энержи ресурс”-т зөөлөн, дотоодын ААН-үүддээ ширүүн дориун хандаж болохгүй гэтэл
ард нь Монголын хамгийн том, эдийн засагт чухал үүрэгтэй “Эм Си Эс” байж байдаг. Гэх мэтээр
асуудал бий.
Үндсэндээ Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудаас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил
холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийн дараа орох чухал асуудал нь энэ
болоод байна.
Баялгийн санд төвлөрүүлэх боломжтой өгөөж

Ухаа худагийг “Тавантолгойн өрөм” гэж дэмий ч нэг нэрлэгдээгүй гэдгийг эхлээд онцолъё . “Энержи
ресурс” нь ашигт ажиллагааны түвшингээр ямагт “Эрдэнэс Тавантолгой”-гоос илүү байсан бөгөөд
одоо ч илүү хэвээр байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК. “Чалько”-д төлөх өрөө дарж дуусан, ашигтай
ажиллаж эхэлсэн 2018 онд 10 сая тонн нүүрс олборлоод 438 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан
бол “Энержи ресурс” 4.4 сая тонныг олборлоод 760 тэрбум төгрөг олж байв.
Угааж баяжуулсан сайн чанарын коксжих нүүрс экспортолдог тус компанийг жилд 10 сая тонн нүүрс
олборлодог, нэг тонныг нь хамгийн бага буюу 100 ам.доллараар борлуулдаг, олборлолт,
тээвэрлэлтийн зардал 50 хувь байдаг гэж үзэхэд цэвэр ашиг нь 500 сая ам.доллар болно. Засгийн
газартай хийх хэлцэл хэрхэхээс хамаарч хамгийн багадаа 34 хувь нь буюу 170 сая ам.доллар
Баялгийн санд төвлөрүүлэх боломжтой юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *