Сайд Б.Батцэцэгийн төртэй хамтарсан компанийн нууц схемтэй танилц
Эх сурвалж: Tug.mn
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанийн ардах нууц ноёнтон болж таарав. Гадаад паспорт хэвлэж буй “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК нь 2023 онд шинээр байгуулагдсан. 51 хувийг нь төр буюу УБЕГ эзэмшдэг. 49 хувийг нь “Мигасон” ХХК эзэмшдэг. “Мигасон” компани ямар шалгуураар гадаад паспорт хэвлэх эрхийг олж авсан вэ гэдэг нь тун бүрхэг. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь гадаад паспортыг дотооддоо төр ба хувь хамтарсан байдлаар хэвлүүлэх төрийн албан шийдвэр бодлогод анхнаас нь оролцсон байж болзошгүй гэж хардахаар байна. Учир нь “Мигасон” ХХК нь энэхүү ажлыг ямарваа нэгэн шалгуургүйгээр орж хийсэн. Тухайн үеийн сайд Б.Батцэцэгийн олон нийтэд хандсан мэдээллээс үзэхэд ч хамаарал бүхий компаниа анхнаас нь шургуулж орж ирсэн гэдэг нь харагдана.
Гадаад паспорт хэвлэдэг “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК-ийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг байгааг илтгэх схемийн мэдээллээс хүргэе.
49 хувийн эзэмшигч“Мигасон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэндолгор нь “Мөнхийн үсэгт”- т хуульчаар ажиллаж байсан гэх мөн Б.Баттцэцэгийн хүү Г.Соджамцын үүсгэн байгуулсан “Ви Эс Эм” ХХК-д гүйцэтгэх захирал байсан нэгэн. Төрийн өмчит компанийн анхны захирлаар томилогдсон Э.Ариунгэрэл мөн л Б.Батцэцэгтэй шууд хамааралтай. Б.Батцэцэгийн үүсгэн байгуулсан “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д нь гүйцэтгэх захирлаар байсан.
Гадаад паспорт хэвлэж буй “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК-ийг аудитаас шалгаж ноцтой зөрчлүүд их байгааг тогтоосон. Тухайлбал, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй Х тайлантай “Жордан Топпер трейд” ХХК нь төрийн өмчит уг компанид 24 тэрбум төгрөгийн барааг тендергүйгээр “шахаж” нийлүүлсэн нь онц ноцтой зөрчил байна хэмээсэн. Тэгсэн өнөө “Жордан Топпер трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баярсайхан овогтой Сувдмаа нь мөн л Б.Батцэцэгийн хүү Г.Соджамцын үүсгэн байгуулсан “Ви Эс Эс” компанид хувь эзэмшигчээр байна. Энэ бүхэн нь Б.Батцэцэгийн хамаарал бүхий хүмүүсийн төрийн өмчит компанитай мөн л Б.Батцэцэгийн хамаарал бүхий хүний “Жордан Топпер трейд” ХХК нь 24 тэрбум “угааж” төрд хохирол учруулсан үг.
Аудитын дүгнэлтээр тогтоогдсон төрд учруулсан 24 тэрбумын хэрэг, төртэй хамтарсан нууц компани байгуулсан уу гэх эдийн засгийн шинжтэй онц ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдах илэрхий үндэслэлүүд байсаар байтал Б.Батцэцэг сайдад хариуцлага тооцох нь байтугай Н.Учралын ЗГ-т Гадаад харилцааны сайдаар үлдэхээр улайран байгаа нь эмгэнэлтэй. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх журмын дагуу Б.Батцэцэг сайд төрийн албан тушаалаа ашигласан байж болзошгүй үндэслэлээр энэхүү нэр холбогдоод байгаа хэргээрээ АТГ-аас шалгагдахаар болж байгаа гэх мэдээлэл ирж байна.