Монголын баримт шалгах төв “Сахал”Д.Эрдэнэбилэгийн захиалгаар Fact-Check хийж, олон нийтийн тархийг санаатайгаар угаадаг уу?

Монголын баримт шалгах төв /Mongolian Fact-checking center/-ээc өчигдөр /2025.03.18/
“Ноорогийнхон тролл баг ажиллуулсан” гэх зохион байгуулалттай хуурамч мэдээлэл
түгээсэн хаягуудтай танилц гэх гарчигтай Fact-Check хийсэн материалыг олон нийтийн
сүлжээнд цацлаа. Уг материалд манай Erennews.mn мэдээллийн сайтад орсон “Эм Си
Эс”-ийн тролл баг “Ноорог креатив” компаниар халхавчилж үйл ажиллагаа явуулж
байжээ гэх гарчигтай мэдээллийг зохион байгуулалттай бичиж, түгээсэн хэмээн гүтгэж,
хэд хэдэн цахим сайтыг харлуулсан байна.
Тэгвэл тэд наанаа цахим орчинд цацагдаж буй мэдээллийг баримтаар нягталж, олон нийтэд үнэн, зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй гэдэг ч цаанаа бусдын эрх ашгийн төлөө үйлчилж, олон нийтийг төөрөгдүүлж, “тархи угаалт” хийдэг юм биш биз дээ гэх хардлага байна.
Учир нь, Монголын баримт шалгах төвийн өчигдрийн цахим сайтдаа байршуулсан
“Ноорогийнхон тролл баг ажиллуулсан” гэх зохион байгуулалттай хуурамч
мэдээлэл Түгээсэн хаягуудтай танилц гэх гарчигтай Fact-Check-ийг “сахал”
Д.Эрдэнэбилэг санхүүжүүлж, санаатайгаар мэдээллийг үнэнээс гуйвуулсан байж
болзошгүй гэх мэдээлэл ирлээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Монголын баримт шалгах төв нь “сахал” Д.Эрдэнэбилэгээс
хэдэн зуун саяар тоологдох төгрөгийн санхүүжилт авч, захиалгаар баримтыг нягтлахдаа
үнэнээс гуйвуулсан байж болзошгүй аж. Түүнчлэн тухайн Монголын баримт шалгах
төвийн албан ёсны танилцуулгад байгаа үүсгэн байгуулагч болон эрхлэгч нь “Засгийн
газрын мэдээ” сонинд ажиллаж байсан хүмүүс байна.
Өөрөөр хэлбэл, Баатарын Дуламхорлоо нь Mongolian Fact-checking center-ийн
үүсгэн байгуулагч,Засгийн Газрын Мэдээ сонинд ерөнхий эрхлэгч, Bloomberg TV
Mongolia-д ахлах продюсер, сурвалжлагч, орчуулагчаар ажиллаж байсан бол
Ерөнхий эрхлэгч Энхтайваны Батцэцэг нь өмнө нь “Засгийн газрын мэдээ” сонинд
сурвалжлагчаар ажиллаж байжээ.
Энэ учгаас хөөж үзвэл “Засгийн газрын мэдээ” сонин, “Блумберг ТВ Монголиа” телевиз,
“Forbes Mongolia” сэтгүүл, Ubinfo.mn сайт, Financial Times сонин, “MONGOLIAN FACT
(FUCKED) CHECKING CENTER” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага нь “National News
Corporation” ХХК-ийн мэдэлд байдаг бөгөөд 2011 онд “Ти Ди Би Медиа” нэртэйгээр үүсгэн байгуулагджээ.
Харин “толгой” нь болох “Ти Ди Би Медиа” буюу “National News corporation” ХХК-ийг
“Худалдаа хөгжлийн банк” эзэмшдэг зэрэг мэдээлэл нь OPENDATALAB.MN-д нээлтэй
байна. Товхондоо Монголын баримт шалгах төв нь мэдээллийн үнэн бодит байдлыг
шалгахаас илүү эрх ашгийн зөрчилтэй асуудалд хэт оролцож, бусдын хэвлэн нийтлэх
эрхэд халдаж, олон нийтийн мэдэх эрхийг боогдуулж байна гэж үзэх үндэслэл байна.
Бид дараагийн удаад манай мэдээлэлд дурдагдсан “Эм Си Эс”-ийн тролл баг
“Нороз креатив” компаниар халхавчилж үйл ажиллагаа явуулж байсан гэх
асуудлыг баримттай дэлгэж, мэдээллэх болно.
Эх сурвалж: ErenNews.MN