Өнөөдөр Дэлхийн аз жаргалын өдөр

0

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 20-ны энэ өдрийг  “Дэлхийн аз жаргалын өдөр” болгохыг уриалж, 2013 оноос тэмдэглэж байна.  

Үндэстнээрээ аз жаргалын коэффициент нь хамгийн өндөр Бутаны Хаант улсын иргэд анх ийм өдөртэй болох санаачилгыг гаргажээ. Энэ өдөр улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмж өгсөн байдаг. Ард иргэдийн аз жаргалтай эсэхийг судалдаг олон үзүүлэлт, хүчин зүйл байдгаас хамгийн түгээмэл нь “аз жаргалын индекс”-ийн үзүүлэлт юм. Тэгвэл манай улс өнгөрсөн жилийн Аз жаргалын индексээр 143 орноос 77 дугаарт эрэмбэлэгдсэн юм.

Оршин суугчдын эрүүл мэнд, дундаж наслалтыг экологийн нөхцөлд харьцуулснаар тухайн улсын “аз жаргалын индекс” гардаг. Аз жаргалыг тодорхойлсон нэгдсэн тодорхойлолт байдаггүй. Харин сэтгэл ханамж, тайван байдал, эд баялаг, хувь хүний хувьд алдарших нь аз жаргалд хүрэх арга зам гэх байдлаар тайлбарлах гэсэн энгийн ойлголт түгээмэл элбэг. 

#Дэлхийн аз жаргалын өдөр,

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *