Д.Ёндонжамц: Хагас болон бүтэн өнчин хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлсэн ч авч чадаагүй нь маш их байсан

Энэ онд тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдийн тэтгвэрийн доод хэмжээг 6 хувиар нэмэгдүүлж 397.5 мянган төгрөгт хүргэсэн байна. Гэвч энэ мөнгөн тэтгэмжээ чадаагүй тохиолдол маш их болохыг Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц хэллээ. Тэрбээр ” Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн дагуу 18 хүртэл насны хүүхдэд тэжээгчээ алдсны тэтгэврийг олгох ёстой. Гэтэл эрх үүсээгүй тохиолдол маш их байсан. Тиймээс мөнгөн тэтгэмжийг олгох арга хэмжээг Нийгмийн халамжийн сангаас авсан” гэлээ. Мөн түүний мэдээлснээр хагас болон бүтэн өнчин хүүхдийн бүртгэл, тоон мэдээллүүд зөрүүтэй байсан тул холбогдох байгууллагуудад мэдээллийг хүргүүлсэн байна.