Apple компани airpods төхөөрөмжид синхрон орчуулгын систем нэвтрүүлэхээр төлөвлөж байна

Apple-ийн гаргасан патентын мэдээллээр уг орчуулгын систем нь AirPods болон iPhone-ийн хамтран ажиллах зарчмаар хэрэгжих бөгөөд тухайн орчны яриаг шууд таньж, хэрэглэгчийн сонгосон хэл рүү орчуулан чихэнд дамжуулах боломжтой болно. Энэхүү функц нь Apple Translate программ болон хиймэл оюун ухаанд суурилсан алгоритмуудыг ашиглана гэж үзэж байна.
Шинэ технологи нь:
- Гадаад аяллын үед харилцахад
- Бизнес уулзалт, хэлэлцээр хийхэд
- Хэл сурах болон сургалтын орчинд
- Олон хэлээр ярилцдаг нийгмийн орчинд өргөн хэрэглээтэй байх төлөвтэй.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү шинэчлэл нь 2025 оны WWDC хөгжүүлэгчдийн бага хурал эсвэл iOS 18 системийн шинэчлэлийн хүрээнд танилцуулагдаж магадгүй байна.
Эх сурвалж: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк