Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Дархан-Уул аймагт ажиллалаа

0

Төрийн аудитын байгууллагын Аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын “Харилцан туршлага солилцох өдөрлөг”-ийг Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

“Харилцан туршлага солилцох” хөтөлбөрт Үндэсний аудитын газар болон нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн төрийн аудитын газрууд оролцсон юм.

Өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав нээж үг хэлэхдээ “Аймаг, орон нутгийн албан хаагчидтайгаа нүүр тулан уулзаж, аудитын байгууллагын үйл ажиллагааны нөхцөл байдалтай газар дээр нь танилцан санаа оноогоо хуваалцаж байгаад баяртай байна. “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлж, аудитын үр дүнгээр иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх” эрхэм зорилгоо хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө бүхий л боломж, нөөцөө дайчлан ажиллахыг уриалж байна. Тэр дундаа Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эдийн засаг, нийгмийн өндөр үр нөлөөтэй” хэмээн онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий аудитор цаашид баруун, зүүн, говь, хангайн бүсэд ажиллаж, орон нутгийн түвшин дэх Төрийн аудитын байгууллагуудын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, нөхцөл байдалтай танилцах аж. Дархан-Уул аймагт болсон өдөрлөгийн хүрээнд төрийн аудитын газрууд үйл ажиллагаагаа танилцуулж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэн, спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, харилцан туршлага солилцжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *