Сүхбаатар дүүргийн 15-р хороонд шар усны үерийн усанд автсан гэсэн дуудлага бүртгэгджээ

0

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд шар усны үерийн усанд автсан гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 10:10 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Сэлбэ” голын далан сэтэрч шар усны үерийн ус айлуудын хашаа руу орсон байсныг 40 тонн ус соруулж, аюулгүй болгосон байна. Мөн өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 108 нь объектын гал түймэр, 10 нь ой хээрийн гал түймэр, 4 газар хөдлөлт, 5 шар усны үер, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *