УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат АТГ-т мэдүүлэг өгчээ

0

Өдгөө яллагдагчаар татагдаа байгаа УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг ээжийгээ асрах нэрийдлээр гадаад улс руу оргон зайлсан, “Шувуу” ажиллагааны хүрээнд авчрах шаардлага үүсээд байгаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлж байв. Харин УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат эх орондоо ирсэн төдийгүй АТГ-т мэдүүлэг өгсөн талаараа өөрийн цахим хуудсанд зураг, мэдээлэл тавьжээ. 

Тэрбээр, 

-УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа.

Намайг гадаад руу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна.
Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улс төр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *