Эрдэнэс Тавантолгой ХК ЭХЭМҮТ-д 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

0

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Эрдэнэс Монгол” нэгдлийн 2023 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч 100 сая төгрөгөөр шагнуулсан байна. Тэгвэл Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирлын зөвлөл шагналын 100 сая төгрөгийг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэл зарцуулахаар болж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэгт олгох шийдвэр гаргажээ.

undefined

Өдөрт 1000 орчим үзлэг, томуугийн улиралд өдөрт дунджаар 2000 хүүхдэд амбулаторийн үзлэг хийдэг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт энэхүү 100 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг маш том дэм болж байгаа бөгөөд эх, хүүхдийн эрүүл мэндийг үйлчилгээг сайжруулж, эмнэлгийг тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулна гэдгийг тус эмнэлгийн албан тушаалтнууд онцоллоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *