Монголын говиос олдсон “хоёр хуруут Цогтбаатар” динозавр

0

2012 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумаас олдсон өвсөн тэжээлт динозаврын шинэ төрөл
зүйлийн олдворыг Японы Хоккайдо их сургуулийн эрдэмтэн Есицугу Кобаяши тэргүүтэй
баг саяхнаас “Хоёр хуруут Цогтбаатар үлэг гүрвэл” буюу “Duonychus Tsogtbaatari” гэж нэрлэхээр
болжээ.
Уг олдворыг палеонтологич Хишигжав Цогтбаатар анх олсон нь ийн нэрлэх шалтгаан болсон
байна.
Ойролцогоор 90 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан гэгдэх 3 метр өндөр, 270 кг жинтэй уг
үлэг гүрвэлийн савар нь бүтэн олдсон гэдгээрээ дэлхийд анхдагч юм.
Уг үлэг гүрвэл нь “Юрийн галавын ертөнц: ноёрхол” кинонд гардаг гурван савартай
Теризинозавртай ижил овгийнх гэж таамаглаж буй.
Хоёр хуруут үлэг гүрвэлийн сарвуу нь ойролцоогоор 30 см урт. Бидний хумстай ижил бат бөх,
хатуу, биетэй байлгах гол элемент болох кератин уургаар баялаг байдаг нь өнөө үеийг хүртэл
сайн хадгалагдан үлдэх гол шалтгаан болжээ.

Эрдэмтдийн таамаглаж байгаагаар сарвуу нь ургамлын навчийг зулгаахад дасан зохицсон гэж
үзэж байна. Хуруу цөөн байх тусмаа хүчтэй, уян хатан байж, чанга атгах боломжийг олгоно гэж
Ё.Кобаяши онцолжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *