Apple компани “IPHONE 17 AIR” загвараа цэнэглэгчийн оролтгүй гаргахаар төлөвлөж байна

“Apple” компани “iPhone Air” загварын утсыг шинээр гаргах гэж буй талаар мэдээлсний дараа Bloomberg-ийн ерөнхий редактор Gurman энэхүү шинэ “iPhone”-ийн талаар илүү дэлгэрэнгүй
мэдээллийг өглөө.
Gurman хэлэхдээ, “iPhone 17 Air” нь энэ намар худалдаанд гарах бөгөөд МасВоок Аіг-ийн нэгэн адил
iPhone-ийн бусад стандарт загваруудаас нимгэн байх ба хэдий нимгэн болсон ч батерейны ашиглалтын хугацаа одоогийн iPhone- той ижил байх болно гэв.
Мөн хуулах, цэнэглэх үйлдлийг утасгүйгээр гүйцэтгэдэг анхны “бүрэн USB оролтгүй iPhone” гарна
гэжээ.