СТАТИСТИК: Тэмбүүгийн өвчлөл хоёр сарын дотор 816 болж нэмэгджээ

2024 онд улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих өвчлөл нийт 12152 бүртгэгджээ. Үүнээс тэмбүү өнгөрсөн онд нийт 5247, гононкоккт халдвар 4010, трихомониаз 2876, ХДХВ/ДОХ 19 бүртгэгдсэн байна.
Харин энэ оны эхний хоёр сарын байдлаар нийт бэлгийн замаар дамжих өвчлөл 1757, тэмбүү 816, гононкоккт халдвар 605, трихомониаз 330, ХДХВ/ДОХ 6 бүртгэгджээ.
Тодруулбал, эдгээр бэлгийн замын өвчлөлөөс тэмбүү хамгийн их бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 112-оор буюу 14 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
.png)
Эх сурвалж: ҮСХ