Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүсүүдэд очиж өргөтгөсөн хуралдаан хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 7 хоног бүрийн лхагва гарагт Төрийн ордонд хуралддаг уламжлалтай.Тэгвэл ирэх сараас зургадугаар сарын 1 хүртэл хөдөө орон нутагт бүсүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж өргөтгөсөн хуралдаан хийхээр төлөвлөөд байгаа аж. Дөрөвдүгээр сарын 14-өөс Засгийн газрын бүсийн зөвлөл өргөтгөсөн хуралдаан эхлэх юм байна.
- Дөрөвдүгээр сарын 14-нд Архангайд
- Дөрөвдүгээр сарын 18-нд Булганд
- Тавдугаар сарын 12 Дорноговьд
- Тавдугаар сарын 26 Дарханд
- Зургадугаар сарын 9 Дорнод
- Зургадугаар сарын 23 Баян-Өлгий
- Зургаан сарын 30-нд Улаанбаатарт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.