Дотоодын цэргийн шинэ алба хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Дотоодын цэргийн …-р ангийн шинээр томилогдсон алба хаагчдыг 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр авлигын эсрэг сургалтад хамрууллаа.
Сургалтад “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Авлигын тухай ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөл” сэдвээр мэдээлэл хийж, харилцан ярилцаж, сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.