“Содмонгол“ ШТС-ын түгээгч өөрийгөө шатааж нас баржээ

0
20230419_214743

Шатахуун түгээх станцын түгээгч өөрийгөө шатааж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, уг хэрэг Ховд аймагт гарсан байна. Тус аймгийн “Содмонгол” ШТС-д ажиллаж байсан 27 настай эрэгтэй өөрийгөө ШТС-ын хажууд байрлах жорлонгийн гадаа шатаж амиа алдсан байжээ.

Одоогоор ямар шалтгаанаар ийнхүү амиа хорлосон нь тодорхойгүй байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн аж.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *