Иргэн нэг хувийн татвар төлдөг болох санал гаргав

0

Цалин авч буй иргэд 10 хувийн ХХОАТ төлдөг. Үүнийг нэг хувь болгон бууруулах саналыг иргэн Рэгзэн ШИНЭГЭРЭЛ гаргажээ. Тэрээр petition.parliament цахим хуудсанд нээлттэй өргөдөл гаргасан байна.

Өргөдлийн үндэслэл: Хувь хүний цалин, орлогоосоо төлдөг ашгийн татварыг 10% биш 1% болгож бууруулах. Иргэн баян бол улс хөгжинө!

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах, үүнд:

6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого,
6.3.2. Үйл ажиллагааны орлого,
6.3.3. Хөрөнгийн орлого,
6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого,
6.3.5. Шууд бус орлого,
6.3.6. Бусад орлого.

ХХОАТ нь тухайн иргэний оршин суудаг хот, аймгийн татварын орлогоор бүртгэгддэг. Жишээ нь та нийслэлд ажиллаж амьдардаг бол таны төлсөн ХХОАТ Улаанбаатар хотын орлогын нэг эх үүсвэр болно.

Манай улсад жижиг дунд бизнес эрхлэгчид нэг хувийн татварыг хялбаршуулсан байдлаар төлдөг. Харин иргэд 10 хувийн татвар төлдөг нь шударга бус гэж үзэх иргэд, судлаачид байдаг.

Өргөдлийн дугаар: PN-202503-75391
Гарын үсэг цуглуулах иргэдийн тоо: 100,000
Санаачилсан огноо: 2025.03.20
Санал авах хугацаа:
Эхлэх –2025.03.25 12:51
Дуусах –2025.04.24 12:51

Хуулийн төсөл санаачлах талаарх энэ саналд 61 049 хүн нэгджээ. 100 мянган гарын үсэг цуглуулж, өргөдлийг дэмжвэл УИХ энэ асуудлыг хэлэлцэнэ.

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *