Оюутан цэрэгт элсэх босго оноог 2.8 болгож, гуравдугаар курс хүртэлх оюутнууд хамрагддаг болжээ

0

Монгол Улс “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Оюутан цэрэг хөтөлбөр нь их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэхэд оршдог. Энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд тухайн оюутны сурлагын голч оноо 3.0-оос дээш байх, нэгдүгээр курсд суралцдаг байх гэсэн шалгуур тавьдаг байсан. Тэгвэл энэ жилээс энэхүү шалгуурт өөрчлөлт орж оюутны сурлагын голч оноог 2.8 болгож, гуравдугаар курс хүртэлх оюутнууд хамрагдах боломжтой болгожээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *