“Саусгоби Ресурс” компанид оногдуулсан 26.5 сая ам.долларт ТЕГ-аас шүүхэд эсрэг нэхэмжлэл гаргажээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумаын газар нутагт “Овоот Толгой” нүүрсний ил уурхайд олборлолт хийдэг Торонто болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компани энэ оны 2-р сард татварын маргааны асуудлаа эцэслэхээр болсон талаар мэдэгдэж байсан билээ.
“Саусгоби Ресурс” компани өчигдөр өөрсдийн албан ёсны сайтдаа мэдэгдэл гаргасны дотор “Монгол улсын Татварын Ерөнхий газраас тус компанийн охин компанид 48.5 сая ам.долларын нэмэлт татвар, торгуулийн шийдвэрийг 2025 оны 2-р сарын 13-нд цуцласан. Татварын Ерөнхий газраас оноосон уг торгуулийг Татварын маргаан таслах зөвлөлөөс шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар шүүхийн мэдэгдлийг хүлээн авсан” гэжээ.
Уг нэхэмжлэл нь татварын дахин үнэлгээний дүнтэй холбоотой аж. Тус компанийн зүгээс Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шүүхийн тогтоолыг энэ сарын 7-нд хүлээн авсан гэжээ. Үүнтэй холбогдуулан Татварын Ерөнхий Газрын албан тушаалтнууд Маргаан таслах зөвлөлийн гаргасан татварын дахин үнэлгээний дүн дээр маргах эсвэл хүчингүй болгох оролдлого хийж байна гэж үзэж байна. Маргаан таслах зөвлөлөөс тус компанид 80 орчим сая ам.долларын торгууль ногдуулсныг 26.5 сая ам.доллар болгон бууруулах шийдвэр гаргасан бөгөөд компанийн зүгээс уг торгуулийн дүнг хүчин төгөлдөр хэвээр хэмээн мэдэгдсэн байна.