Зураач Б.Батжингийн “Hidden Shape” үзэсгэлэнд саатаарай

0

Зураач Болдбаатарын Батжингийн “Hidden Shape” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн ХААН галерейд олны хүртээл болж байна. Тэрбээр эх орноосоо гадна АНУ, Солонгос, Тайвань, Тайланд, Герман зэрэг улсад бие даасан болон хамтарсан 20 орчим үзэсгэлэн гаргасан туршлагатай уран бүтээлч бөгөөд энэ удаагийн үзэсгэлэндээ судалгаан дээр тулгуурласан, өвөрмөц хэллэг, арга барилыг зоригтойгоор туршсан 20-иод бүтээлээ дэлгэснээрээ онцлог.Б.Батжингийн уран бүтээл абстракт хэллэгтэй ч зарим талаараа цул дүрсийг бүтээдэг талтай. Эдгээр цул дүрсийн тоглолтууд ерөнхий хавтгайн зохиомжийг төлөөлөх бөгөөд пятноны тоглолтууд болон цул тавилтууд хоорондоо зохицлыг бий болгож зохиомжийн төвийг илтгэж буй. Мөн илүүтэй өнгөний тоглолтод зохируулан хийдэг нь өөрийн хуримтлуулсан мэдрэмжийг тухайн үед бүтээж байгаа будгийн урсгал болон бичилтээс хамаарч хэзээ эхлээд хэзээ дуусахыг бүтээл өөрөө бие даан шийддэгээрээ эксперсионист шинжтэй. Чухам энэхүү зүйлд амьдлаг мөн чанар орших бөгөөд үзэгч бүр өөрийн таашаалаар хүртэх эрх чөлөө олгодгоороо онцлогтой.Уран бүтээлийнхээ санааг зураач эргэн тойрны хот суурингийн шугамлаг байдал болон байгаль дахь гэрэл, сүүдрийн сүлэлдээн дундаас дүрс, өнгө, мэдрэмжийг олж авч дахин давтагдашгүй арга ажиллагаагаар илэрхийлжээ. “Hidden Shape” үзэсгэлэн 2025 оны 4-р сарын 4-ний өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд олон нийтэд нээлттэй байна.

undefined
undefined

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *