ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо

0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томилжээ.

Б.Батцэцэг өмнө нь тус яамны Төрийн захиргааны удирдлагын даргаар ажиллаж байсан. Өмнөх Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр Ковидын хуулийн хүрээнд ажлаа өгөхөд, түр орлон гүйцэтгэгч хийж байсан юм байна.

Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож буй Б.Батцэцэг нь УИХ-ын гишүүн Н.Учралыг сайдаар томилогдох үед Төрийн захиргааны удирдлагын дарга болж байсан аж.

Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн нарийн бичгийн дарга нь төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шаардлагатай.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *