Нэг дороос: БНСУ-ын түүхэн дэх хамгийн том түймэр 149 цагийн дараа бүрэн унтарлаа

Нэмэлт: 08:45 цаг
Өмнөд солонгос улсын түүхэнд дэх том уулын түймэр 149 цагийн дараа бүрэн унтарлаа.
Өнгөрсөн баасан гарагт /2025.03.22/ хүчтэй салхины улмаас БНСУ-ын Гёнбуг бүсийн зүүн хойд хэсгийн таван аймгийг хамарсан маш том уулын түймэр гарсан. Уг галын улмаас 28 хүн нас барж, 30 гаруй хүн гэмтсэн.
Түймрийн улмаас шатсан газар нутгийн хэмжээг жишиж үзвэл 63245 хөл бөмбөгийн талбай, 156 ширхэг Ёыдутай тэнцэхүйц газар нутаг шатаж үнс болсон байна. Мөн маш олон түүхэн өв соёлын байгууламжууд ч устсажээ. Иймд одоо сэргээн босголтын, хохирлыг барагдуулах ажлууд яригдах юм байна. Энэ үйл ажиллагаанд солонгосын алдартнууд олноороо хандив өргөж байгаа аж.
Түүнчлэн анх булшинд зочлох үедээ гал алдсан гэх 50 гаран настай этгээдийг Уйсон аймгийн тусгай шүүх цагдаагаас ирэх 31-ны өдөр хэрэг үүсгэн байцаалт явуулахаар болжээ.
Эх сурвалж: КR.news
НЭМЭЛТ: 2025.03.28, 14:00 цаг
-БНСУ-д гарсан түймрийн улмаас 38 мянган өрх дүрвэж, 28 хүн нас баржээ-

Хамгийн сүүлийн мэдээгээр ой хээрийн түймэрт 28 хүн нас барж, 37 оршин суугч гэмтэж бэртсэж, 38 мянган хүн орон гэрээ орхиж дүрвэлээ.
Мөн Өмнөд Солонгост гарсан түймрийг унтраахад Оросын 16 Ка-32 нисдэг тэргийг ашиглаж байна гэж “Чосон ильбо” сонин мэдээлжээ. Солонгосын гал сөнөөгчид тус улсын өмнө зүгт дэгдсэн түүхэн дэх хамгийн том гал түймрийг унтраахаар найм дахь өдрөө ажиллаж байна. Гал түймэрт одоогоор 48 мянган га ой шатаад байна.
Гэхдээ өчигдөр шөнө Үйсонд орсон борооны улмаас гал түймрийн 95 хувийг хяналтад авчээ. Яг одоо гал газар бүс нутагт 5580 аврагч, 86 нисдэг тэрэг, 569 гал унтраах машин ажиллаж байгаа юм байна. Харин өнөөдрийн өдрийн цагаар салхи ширүүсвэл гал дахин дэгдэх магадлалтай. Ингэхдээ БНСУ-ын Ёндог, Чонсон, Ёнъян мужуудад түймэр дахин дэгдэх эрсдэл өндөр байна.
Эх сурвалж: Yonhap
НЭМЭЛТ: 2025.03.27, 10:05 цаг
БНСУ-д гарч буй түймрүүдийн улмаас 26 хүн амь үрэгдлээ

БНСУ-ын Хойд Кёнсан мужийн Уисонд хошуунд гарсан ойн түймрүүдийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 26 хүрч, 19 хүн бэртсэн байна. Мөн түймрийн улмаас нүүх суурьшсан хүн 27 мянгад хүрчээ. Хүчтэй салхи, хуурай нөхцөл байдлын улмаас түймрүүдийн хүч нэмэгдэж, 31 мянга гаруй га газар, 257 барилга байгууламж шатсан байна.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлснээр түймрүүд дэгдсэнээс хойш нийт зургаан мянга гаруй цэргийн алба хаагч, 242 цэргийн нисдэг тэрэг гал унтраах ажилд дайчилжээ. Өмнөд Кёнсан мужийн Санчонд гарсан түймрийг унтраах ажилд БНСУ дахь АНУ-ын зэвсэгт хүчний Black Hawk, Chinook загварын дөрвөн нисдэг тэргийг ашиглаж эхэлсэн аж.
Эх сурвалж: Korea Times
БНСУ-ын зүүн өмнөд бүсэд энэ сарын 21-ний өдөр ойн түймэр гарч тус улсын хэд хэдэн муж галд автаад буй.
Тодруулбал, Гуравдугаар сарын 21-нд БНСУ-ын өмнөд Кёнсан мужийн Санчон, 22-нд Уйсонг, Умард Кёнсан муж, Үлсан хотын Үлжигээс эхлэн томоохон ойн түймэр гарсан. Түймрийг одоог хүртэл унтрааж чадаагүй байгаа. Түймэр 17 мянган га газар, 209 барилга байгууламжийг цөлмөж, 19 хүн амиа алдаад буй.
Улмаар БНСУ-ын ойн алба гуравдугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагт үндэсний хэмжээнд ой хээрийн түймрийн гамшгийн аюулын сэрэмжлүүлгийг бүх бүс нутагт ноцтой түвшинд хүрснийг зарласан. Мөн өчигдрийн байдлаар гал түймрийг унтраахаар таван мянга орчим цэргийн алба хаагч, 146 нисдэг тэрэг дайчлаад байгаа юм.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудад хандсан ямар арга хэмжээ авч буй талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад,
“Гал түймэртэй холбоотой ажлыг Монгол Улсаас БНСУ-д суугаа Бусан дахь Консулын газар хариуцаж ажиллаж байгаа. Сэрэмжлүүлэг мэдээллийг иргэддээ хүргэсэн, шуурхай утас гаргаж ажиллаж байгаа. Шуурхай утсаар холбогдсон иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Одоогоор Монгол Улсын иргэд галд өртсөн мэдээлэл байхгүй байна” гэлээ.
НЭМЭЛТ: 16.30 цаг
-Гал түймрийг унтраахаар ажиллаж байсан онгоц осолдож, нисгэгч нь амиа алджээ-

Усеонг мужид гарсан гал түймрийг унтраахааж ажиллаж байсан нисдэг тэрэг осолдож, нисгэгч нь амиа алджээ. Солонгосын ойн албаны мэдээлснээр 73 настай нисгэгч амиа алдсан байна. Тухайн нисдэг тэрэг нь 1995 онд бүтээгдсэн 1200 литр уч тээвэрлэх хүчин чадалтай аж. Одоогоор ослын шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байна.
Эх сурвалж: Yonhap
НЭМЭЛТ: 11:30 цаг
Түймрүүдийн улмаас нас барагсдын тоо 18 хүрлээ
БНСУ-ын зүүн өмнөд бүсэд гарч буй ойн түймрүүдийн улмаас нас барагсдын тоо 18 хүрсэн гэж ойн албаны ажилтнууд мэдэгджээ. Түймэр өнгөрсөн баасан гарагт /2025.03.21/ өмнөд Кёнсан мужийн Санчон хошуунд эхэлсэн. Санчоноос цааш Андун, Чонсон, Ёньян, Ёндэокт түймэр тархсан байна.
Тус улсын ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж буй Хан Дог Су түймрийг цаашид тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргахыг уриалжээ. Одоогийн байдлаар түймрүүд 17 мянган га газар, 209 барилга байгууламжийг цөлмөсөн байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас хойш түймрүүдийг унтраахын тулд 5 мянга орчим цэргийн алба хаагч, 146 нисдэг тэрэг дайчлаад байгаа юм.
Эх сурвалж: Korea Times
БНСУ-ын Кёнбүкийн Усеонг хотод 22-ны өдөр гарсан ойн түймрийн улмаас амь үрэгдэгсдийн тоо Андун зэрэг Кёнбүкийн зүүн хойд хэсгийн дөрвөн хот, мужид тархаж, 15 болж нэмэгджээ.
Энэ талаар өнөөдөр өглөө ойн аж ахуйн албаныхны мэдээлснээр, Йеонгянд гарсан ойн түймрийн улмаас Андун хоёр, Чонгсон гурван, Ёньян дөрвөн, Ёндэок зургаан хүн амь үрэгджээ.
Үүнээс Кённам хотын Санчонг-гүн хотод ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байсан гурван гал сөнөөгч, дөрвөн төрийн албан хаагч гал гарсан газарт нас баржээ. Нас барсан хүмүүсийг зам, хашаанаас болон бусад газраас олсон байна. Yeongdeok дүүрэгт нас барсан хүмүүсийн зарим нь Силвертаун хотын оршин суугчид байсан бөгөөд 21:00 цагийн үед нүүлгэн шилжүүлж байх үед сууж явсан машин нь шатаж, амиа алдсан болохыг тогтоожээ.
Харин өмнөх өдөр Yeongyang-gun-д нас барсан хүмүүсийн дунд 50-60 орчим насны эрэгтэй, эмэгтэй гурван хүн гэр бүлээрээ хамт нүүлгэн шилжүүлж байх үед онхолдсон осолд өртсөн нь тогтоогджээ. Ослын яг шалтгааныг холбогдох албаныхан шалгаж байгаа бөгөөд бусад хохирогчид түймрийн утаанаас зугтаж чадаагүйн улмаас амьсгал боогдсон байх магадлалтай гэжээ.
Ой хээрийн түймэрт өртсөн хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
ЭХЛЭЛ: 07:45 цаг
-Сэрэмжлүүлэг: БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн анхааралд-

Өмнөд Солонгосын Ойн алба үндэсний хэмжээнд ой хээрийн түймэртэй холбоотойгоор гамшгийн аюул ноцтой түвшинд хүрснийг зарлаж, сэрэмжлүүлэг гаргалаа.
БНСУ-ын ойн алба гуравдугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагт үндэсний хэмжээнд ой хээрийн түймрийн гамшгийн аюулын сэрэмжлүүлгийг бүх бүс нутагт ноцтой түвшинд хүрснийг зарлалаа.
Гуравдугаар сарын 21-нд БНСУ-ын өмнөд Кёнсан мужийн Санчон, 22-нд Уйсонг, Умард Кёнсан муж, Үлсан хотын Үлжигээс эхлэн гарсан томоохон ойн түймрийг одоог хүртэл бүрэн унтрааж чадаагүй байгаа юм.
Иймд дээр дурдсан бүс нутагт амьдарч буй Монгол улсын иргэн та галын аюултай бүс нутгаас яаралтай гарч аюулгүй бүсэд шилжих, шаардлагатай туслалцаа гарсан тохиолдолд ДТГ-ын яаралтай утас 010-7728-7447 холбогдоно уу.