Д.Батлут: Х.Баттулга гишүүн маань 80 мянган өрхийг хэрэглээний зээлийг тэглэхээр бэлдсэн байжээ

УИХ-ын гишүүн Д.Батлут УИХ-ын гишүүн Х.Баттулга хойд бүсийн 80 мянган өрхийн хэрэглээний зээлийг төлж өгч байгаад талархал илэрхийлж чуулганы танхимд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Манай хойд бүсэд олон гишүүн сонгогдон ажиллаж байна. Х.Баттулга гишүүн Эрдэнэтэд очиж уулзахдаа “Байгалийн баялгаасаа иргэд хувь хишиг хүртэх ёстой” гэж ярьсан байна лээ. Сонгуулийн үеэр бас арван сая төгрөгийн хэрэглээний зээл авсан иргэдийн зээлийг тэглэнэ гэдэг яриаг ч бас гаргаж ирсэн. Одоо бодох нь ээ, энэ мөнгөний эх үүсвэр нь тодорхой байсан юм байна гэж хараад байна.
Айлуудын арван сая төгрөгийн зээлийг тэглэнэ гэвэл улсын төсөв барахгүй. Харин Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар заржээ. Одоогийн ханшаар бодвол энэ нь 830 тэрбум төгрөг болохоор байна. Манай хойд бүс 80 мянган айл өрхтэй. Яг үнэн байсан юм байна. Одоо итгэл үнэмшил төрж байна. Энэ зээлийг хэзээ тэглэх юм бол? Энэ асуудлыг нэхэж ажиллана гэж бодож байна.
Х.Баттулга гишүүн маань 80 мянган өрхийг хэрэглээний зээлийг тэглэхээр бэлдсэн байжээ. Иргэд сонгогчдынхоо өмнөөс талархаж байна гэв.