Энхийг сахиулагчдын оролцоог гурав дахин нэмэгдүүлэх асуудлаар санал солилцжээ

0


Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап ван Хиэрдэнийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар талууд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны оролцоог 3 дахин нэмэгдүүлэх бодлогын хүрээнд II шатлал цэргийн хээрийн эмнэлэг, түргэн байрлах хүчний ротыг ойрын хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах чадавхын бэлэн байдлын системийн III түвшинд бүртгүүлэх зэрэг хамтын ажиллагааны өргөн сэдвээр санал солилцсон байна. Мөн энхийг сахиулагчид, тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэх “жишиг төсөл” хэрэгжүүлэхээр ярилцжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *