Монголын либерал нам Ардчилсан намд нэгдэх хүсэлтээ өгчээ

Монголын либерал намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амгаланбаатар Ардчилсан Намд нэгдэх хүсэлтээ АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалд өнөөдөр /2025.04.04/ хүлээлгэн өгчээ.
Монголын Либерал нам нь 2025 оны 04 сарын 02-ны өдөр намын ээлжит IX дүгээр Их хурлаа хийж Ардчилсан Намд нэгдэх улс төрийн шийдвэрийг гаргасан байна.
Ирэх даваа гаригт болох Ардчилсан Намын 35 жилийн ойн Их хурлын үеэр ҮБХ-ны гишүүд ШИНЭ нам болон Монголын Либерал намыг нэгтгэх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ.