Ц.Даваасүрэнгээр ахлуулсан байнгын хороо нөгөөдөр ХХОАТ-ыг 1% болгох нийтийн өргөдлийг хэлэлцэнэ

ХХОАТ-ыг НЭГ ХУВЬ болгох нийтийн өргөдлийг 100 мянган хүн дэмжээд байна.
Тодруулбал, Цалин авч буй иргэд 10 хувийн ХХОАТ төлдөг. Үүнийг нэг хувь болгон бууруулах саналыг иргэн Р.Шинэгэрэл гаргаж, petition.parliament цахим хуудаст нээлттэй өргөдөл гаргасан юм. Уг өргөдлийг 100 мянган хүн дэмжиж гарын үсэг зурснаар Улсын их хурал энэ асуудлыг хэлэлцэх боломж бүрдсэн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулсан Төсвийн байнгын хорооныхон нөгөөдрийн /2025.04.09/ хуралдаанаараа тус өргөдлийг хэлэлцэх чигтэй байна.
Тус байнгын хорооны гишүүд:
- Г.Тэмүүлэн, МАН,
- Т.Аубакир, МАН,
- Ж.Батжаргал, МАН,
- Д.Батлут, МАН,
- Б.Батцэцэг, МАН,
- Х.Булгантуяа, МАН,
- Ж.Ганбаатар, МАН,
- Х.Ганхуяг, МАН,
- Г.Дамдинням, МАН,
- Б.Заяабал, МАН,
- З.Мэндсайхан, МАН,
- Б.Чойжилсүрэн, МАН,
- Н.Алтанхуяг, АН,
- Д.Батбаяр, АН,
- Ж.Баясгалан, АН,
- Х.Болормаа, АН,
- Г.Ганбаатар, АН,
- П.Мөнхтулга, АН,
- Б.Түвшин, АН,
- Д.Цогтбаатар, АН,
- П.Ганзориг, ХҮН,
- Б.Мөнхсоёл, ХҮН,
- Д.Пүрэвдаваа,
- Үндэсний эвсэл,
- Р.Батболд, ИЗНН